Verizon "Huawei" утсыг АНУ-ын засгийн газрын дарамтаас болоод зарахгүй болсон гэж блүмбэргт нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Huawei энэ жилээс Америкийн зах зээлд орохоор ажиллаж байгаа ч АНУ-ын засгийн газар Хятадын компанийг аюулгүй байдалд заналхийлж магадгүй гэж үзсэн бололтой. Сарын эхээр AT&T мөн "Huawei"-тэй Mate 10 pro-г зарах гэрээгээ цуцалсан юм. Энэ гэрээг цуцлагдсаны дараа Huawei-н хэрэглэгчдийн бүтээгдэхүүний дарга “Америкийн хэрэглэгчид л үүнээс болж хохирч байна. ” гэжээ.
