Хүүхэд хөгжлийн 100 гаруй мэргэжилтэн, эрүүл мэндийн хамгааллын төв, багш эцэг эх нар Facebook-ыг Messenger Kids-ээ хаахыг хүслээ. Тус аппликейшн 12-р сард гарч байсан 6-13 насны хүүхэд ашиглах боломжтой. Харин энэ аппликейшнийг тус газрууд гэр бүл нийгэмд сөрөг нөлөө авчирч байгаа ба хүүхдийг дижитал сошиал нетворкт нэгдэх дарамт үүсгэж байна гэж үзжээ. Мөн хүүхдүүд сошиал медиа ашиглахад бэлэн болоогүй байдаг ба юуг бусадтай хуваалцах юуг хуваалцаж болохгүй мэдээгүй байдаг гэжээ. Аналитикын компаниас Messenger Kids-ыг 45 мянга гаруй хүн татсан ба 20 мянга орчим байнгын хэрэглэгчтэй гэсэн тооцоо гаргасан байна.
