Spotify “Stations” нэртэй дуртай хөгжмөө хялбар сонсож болох аппликейшн андройд дээр гаргажээ. Компаниас үүнийг туршилтынх гэсэн байна. “Stations”-ыг play store-оос татаж болох ба одоогоор зөвхөн Австрали улсад боломжтой байгаа юм байна. Stations нээсэн даруйд хөгжим явуулж эхлэх ба бүх playlist-үүд том үсгээр бичигдсэн байна. Үнэгүй хэрэглэгчид сурталчилгаа харна гэхдээ мөнгө төлсөн хэрэглэгчид ч үүнийг ашиглаж байхдаа дууг алгасч болохгүй гэжээ.
