https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Өнөөдөр цус сарны хиртэлт болно

Өнөөдөр цус сарны хиртэлт болно


7 жил

  152 жилийн дараа давтагдаж байгаа ховор үзэгдэл өнөөдөр тохиох гэж байна. Энэ үдэш манай дэлхийн дагуул сар дэлхийд хамгийн ойр цэгт хүрэх бөгөөд сар бүтэн хиртэх юм. 

Сүүлийн хоёр сарын хугацаанд гурван удаа супер сар (хамгийн том тэргэл сар) тэнгэрт үзэгдэж байгаагийн сүүлчийнх нь энэ болох гэнэ. Өмнөх нь арванхоёрдугаар сарын 3, нэгдүгээр сарын 1-нд тус тус үзэгдсэн. Нийтэд нь эдгээрийг “Супер сарны гурвал” гэж астрономичид нэрлэж байгаа.

Супер сар нь ердийн үеийн сарнаас 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байдаг ба дэлхийг тойрон эргэхдээ дэлхийд хамгийн ойртож ирэх үед үзэгддэг.

Сар хиртэх үзэгдлийг зүүн Азиас эхлэн Номхон далайн дагуу, хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутагт амьдардаг хүмүүс бүтэн харах боломжтой. Сар хиртэх үед сар нь харанхуйлахгүй, харин улайх юм. Учир нь нарны гэрлийн тусгалд дэлхий саад хийх хэдий ч дэлхийн агаар мандал нарны гэрлийг хугалж саранд хүргэхдээ ийм улаан туяа тусгах гэнэ. Тиймээс хиртсэн сарыг “Цусан сар” гэж нэрлэх нь бий.

Супер, бас цусан улаан сарыг ажиглах хамгийн тохиромжтой цаг нь сар ургах болон шингэх үе ажээ. Учир нь энэ үед сар тэнгэрийн хаяанд байж, уул, байшин барилга зэрэг бусад биеттэй харьцуулагдах боломжтой байдаг тул том хэмжээг нь харсан хүмүүс илүү мэдэрдэг ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү