Жангум киног мэдэхгүй хүн гэж ховор. Тэгвэл Жангумын дүрээр олонд танигдсан жүжигчин Лий Ёон Аа энэ өдөр /01,31/ 47 нас хүрч байна.
Тэрээр Солонгосын хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн нэг юм. Гэсэн ч түүний тоглосон уран бүтээлүүд тун цөөхөн. Тэрээр 1993-оноос 2005 оны хооронд урлагийн ертөнцөд идэвхитэй байсан бөгөөд 2008 онд гэр бүлтэй болж нам гүм болмон. Харин 2017 оноос урлагт эргэн ирж СА Им даны гэрэлт түүх хэмээх цувралд дүр бүтээсэн юм.
Жангум буюу Лий Ёон Аа-ийн нөхөр нь түүнээс 20 насаар ах бөгөөд найруулагч нэгэн. Мөн тэд ихэр хүү охинтой юм.