Удахгүй Өмнөд Солонгосын Пёнчанд болох пара олимпод допингоос болоод Орос улсыг оролцуулахгүй ба зөвхөн зарим тамирчдыг оролцохыг зөвшөөрчээ. Олон улсын пара олимпийн хорооноос Орос улсын удирдлагууд допингийн асуудлаар арга хэмжээ авахыг оролдож байгааг харгалзан зарим тамирчдыг оролцохыг зөвшөөрчээ. Улмаар Оросын тамирчид нэгдсэн пара олимпийн тамирчид багийн дор пара олимпод оролцох юм байна. Тэд улсын бэлэг тэмдэггүй хувцас өмсөх ба хөгжөөн дэмжигчдийг Оросын туг даллаж болохгүй гэсэн байна.
