Зохиогчийн эрхийн рояалтигийн газраас дуу зохиогчид дараагийн 5 жилд стримин сүлжээнээс авах хувийг нь 10,5 байсныг 15,1 хувь болгон нэмэгдүүлснийг мэдээллээ. Энэ бол тус газрын түүхэн дахь хамгийн өндөр өсөлт юм. Apple, Google, Spotify, Amazon, Pandora зэрэг стримин сүлжээ болон үндэсний хөгжим гаргагчдын холбооны маргалдаанаас энэ үр дүнд хүрч чаджээ. Мөн стримин сүлжээнүүдийн мөнгө төлдөггүй эсвэл цаг тутамд нь төлөхгүй байх зэргийг ч болиулахаар болжээ.
