Meryl Streep энтертайнментын салбарт нэрээ ашиглах эрхтэй болохын тулд нэрээ трэйдмарк болгохоор шийджээ. Оскарын шагналт жүжигчин АНУ-ын трэйдмаркын газар нэрээ хамгаалахаар аппликейшн бөглөжээ. Тэрээр нэрээ хадгалж чадвал бусад хүмүүс түүний нэрийг кинотой холбоотой сайтууд зар, сурталчилгаанд ашиглаж чадахгүй болох юм.
Тэрээр одоогийн байдлаар Стивен Спиэлбэргийн найруулж буй The Post кинонд тоглож байгаа ба Big Little Lies 2 цувралд тоглохоор болсон билээ.