Парист Сэйн голын түвшин дээшилж үер болж магадгүй гэж үзэн удирдлагууд 1500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Парисын цагдаагийн удирдлага энэ талаар мэдээлсэн ба ус удаанаар доошилж байгаа гэжээ. Сэйнийн усний түвшин ням гарагийн орой, даваа гарагийн өглөө нэлээд өндөрт буюу 2016 оны үер болсон үеийнх шиг байсан гэжээ. Хальж гарсан уснаас болоод Луврын музейн Исламийн урлагийг харуулдаг зоорийг хаахад хүргэсэн байна.
