АНУ-ын Пеннсилваний машин угаалгын газар 5 хүн буудуулж амиа алдсан гэж цагдаагийн газраас мэдээллээ. Энэ явдал ням гарагийн 3 цагийн үед Эдийн машин угаалгын газар болжээ. Амиа алдсан хүмүүсийн 3 нь эрэгтэй 2 нь эмэгтэй байжээ. Буудсан этгээдийн амьд үхсэн эсэх нь тодорхойгүй байна. Цагдаагийн газраас одоогоор олон нийтэд аюул заналхийлээгүй байгаа гэжээ. Хохирогчдын хэн гэдгийг тогтоогоогүй байгаа ба цагдаагийн газар тус хэргийг шалгаж байгаа юм байна.
