Netflix 2017 оны 4-р хагасын орлогын мэдээллээр томхон тоо дэлгэжээ. Стримин сүлжээний сабскрайбер 8 гаруй саяар нэмэгдсэнээр компаний үнийг 100 тэрбум доллар болгосон байна. Netflix-ын хувьцааны үнэ 13 сарын дотор 2 дахин нэмэгджээ. Netflix-ын оргинал цуврал болох “Stranger Things 2”, “Bright” зэргийг энэ амжилтад ихээр нөлөөлсөн гэж үзсэн байна.
