Пластик шувуу, яст мэлхий, халимыг алдаг гэдгийг мэддэг тэгвэл судлаачид шүрийг ч гэсэн өвчлүүлдэг гэдгийг олж мэджээ. Ази, Австралид гялгар ууттай орооцолдсон шүрийн 90 хувь нь өвчилдөг байна. Улмаар далайн ус дулаарснаас амьдрахад хэцүү болсон шүрийг үхэлд хүргэдэг байна. 2011-2014 оны хооронд 124 мянган шүрийг судалсан ба тус хэсэгт 11 тэрбум пластик зүйл олджээ. Улмаар энэ нь өвчлөл үүсгэдэг болохыг тогтоожээ.
