Солонгосын ахмад настангуудын эмнэлэгт гал гарч 31 хүн амь насаа алджээ

Солонгосын ахмад настангуудын эмнэлэгт гал гарч 31 хүн амь насаа алджээ


7 жил

   Өмнөд Солонгосын Мирян мужид байрлах Сэжон эмнэлэгт гал гарч 31 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Гал гарсан эмнэлэг нь Пусаны ойролцоо байрладаг бөгөөд голчлон ахмад настангууд хэвтэн эмчлүүлдэг байж. Гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа боловч галын голомт нь яаралтай тусламжийн өрөөнөөс эхэлсэн гэж үзжээ. 

Өвчтөнүүд өндөр настай байсан тул ихэнх өвчтөн өөр хэн нэгний тусламжгүйгээр шилжихэд хүндрэлтэй байсан бөгөөд олон хүн галд өртөж гэмтсэн байна. Нийт 200 өвчтөн байснаас 40 хүн хөнгөн гэмтэл, 11 хүн хүнд гэмтэл авч 31 хүн амь насаа алджээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү