Египетийн хуульч, ерөнхийлөгч болж магадгүй гэж байсан Калед Али сонгуульд оролцохгүй гэдгээ зарлалаа. Энэ мэдээллийг тэрээр 3-р сард болох сонгуульд ерөнхийлөгч Абдел Фаттах эл Сисигийн гол өрсөлдөгч Сами Ананыг египетийн арми баривчилсны дараагийн өдөр гаргажээ. Улмаар Сиситэй өрсөлдөх байсан 2 хүн сонгуульд оролцохоо больж Ананыг оролцуулан өөр 2 нэр дэвшигч баривчлагджээ. Сиси 2014 оны 6-р сард ерөнхийлөгч болж байсан юм.
