2014 онд реппер 50 Cent хүмүүсийг өөрийнхөө цомог Animal Ambition-ыг биткойноор худалдан авахыг зөвшөөрчээ. Тэрээр өөрийнхөө хаягийг ашиглаагүй хэдэн жил болсон ба саяхан саятан болсноо мэдсэн байна. Тэр үед 1 биткойн 662 долларын үнэтэй байсан байна. Энэ сарын эхээр крипто хөрөнгийн үнэ 17000-д хүрэн саяхнаас 10000-с доош ороод байгаа юм. Улмаар 50 Cent одоогийн ханшаар 7-8,5 сая долларыг олж чаджээ. Тэрээр энэ талаар өөрийн инстаграм, твиттер хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.
