Түүнийг бүтээгч онлайн-ретейлер Amazon бараг нэг жилийн турш ухаалаг дэлгүүрээ туршаад одоо ашиглалтад оруулж байна.
Касс ба худалдагчгүй дэлхийд анхных болох “ухаалаг” дэлгүүр энэ долоо хоногийн эхээр АНУ-д нээгдлээ. Хүссэн хүн болгон түүгээр үйлчлүүлж болно. Үүний тулд тийшээ орохдоо өөрийн смартфоныг үүдний тусгай төхөөрөмжид уншуулах бөгөөд утасны дэлгэц дээр гарч ирсэн QR-кодыг хуулбарлаж байх шуурхай хавсралтад хамрагдах хэрэгтэй аж. Тэндээс авсан барааны үнийг нь Amazon аккаунтад холбогдсон таны картаас шилжүүлэн авсан байх юм.
Мөн тус дэлгүүрт тавигдсан төхөөрөмжүүд лангуунаас аваад эргүүлэн тавьсан барааг хүртэл бүртгэж байх юм. Үйлчлүүлэгч нарыг камераар бас хянах ажээ.