Мягмар гарагт мянга мянган хүн Швейцарийн Цюрих болон бусад томоохон хотуудад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эдийн засгийн форумаар тус улсад ирэх айлчлалыг эсэргүүцжээ. Трамп баасан гарагт бизнес улс төрийн удирдагч нар уулздаг дэлхийн эдийн засгийн форумд оролцох юм. Мөн Швейцарийн Женев, Лозанна, Фрибург хотод хэдэн зуун хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ.
