Бичлэгийн платформ Vine-ын үүсгэгчдийн нэг Dom Hofmann тус аппликейшний залгамжлагч апп болох одоогоор v2 гэж нэрлэгдэж буй апп дээр ажиллаж байна. Тус аппаа энэ зунаас гаргах төлөвлөгөөтэй байгаа ба ямар ч байсан 2018 онд гаргахаар болжээ. Тусс апп нь бичлэг 2 секундээс бага байж болохгүй ч 6 бекундаас их байхгүй байх, бичлэгийг fullscreen-ээр харуулах, ухаалаг утаснаасаа бичлэг оруулж болох, ямар ч филтер байхгүй байх зэрэг онцлогтой байх юм байна.
