АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Японы арал дээр яаралтай газардалт хийсэн талаар цагдаа болон хэвлэл мэдээллийнхэн мэдээллээ. Ямар нэг гэмтэл хохирол гараагүй ба нисдэг тэрэг Окинавагийн гол арлаас 60 км зайд газарджээ. Нэгдүгээр сарын эхээр Америкийн 2 ч цэргийн нисдэг тэрэг Окинавад ослын газардалт хийгээд байгаа юм. Алинд нь ч осол, хохирол учраагүй байна.
