PGA-аас бэлгийн дарамтын эсрэг шинэ зааварчилгааг гаргасан ба ‘Wonder Woman 2’ үүнийг ашиглах анхны кино болохоор болжээ. MeToo хөдөлгөөний араас холливудын бэлгийн дарамт, хүчирхийллийн талаар мэдээлэл ихэссэнтэй холбоотой PGA-аас кино үйлдвэрлэлтэй холбоотой хэн бүхний дагаж болохуйц бичгэн зааварчилгаа гаргажээ. Улмаар үүнийг дагах анхны кино ‘Wonder Woman 2’ болно гэдгийг мэдээллээ.
