Facebook бодитой мэдээллийн эх сурвалжийг тодорхойлохын тулд судалгаа явуулахаар болжээ. Facebook-ын судалгааг ашиглан хэрэглэгчдээс энэ сурвалжийг мэдэх эсэх, итгэдэг эсэхийг асуух юм байна. Марк Зүкерберг үүнийг хийх болсон шалтгаан нь интернетээр худал мэдээлэл тархах нь ихэссэнтэй холбоотой гэжээ. Мөн тэд news feed дээр гарч ирэх постуудыг өөрчлөхөөр болсон билээ. Эдгээр өөрчлөлтөөр фейсбүк дэлхийд илүү эерэг нөлөөг үзүүлнэ гэж компаний зүгээс үзэж байна.
