Аудио номыг audible-ээс худалдан авах нь элбэг. Google play store-оор дамжуулан аудио ном худалдаалж магадгүй болжээ. Компаниаас аудио номыг сурталчилж эхэлсэн ба хэрэглэгч анхны номоо 50 хувь хямдруулан худалдан авах боломжтой юм байна. Хэрвээ гүүгл аудио номын зах зээлд орж ирвэл амазоны давамгайлалд нөлөөлнө. Аудио номын худалдаа сүүлийн жилүүдэд хурдтай өсөөд байгаа юм.
