Shakira 2010 оноос хойш анх удаа Их Британид тоглолт хийх болсноо зарлалаа. Колумпын поп дуучин Эл Дорадо дэлхийн аялан тоглолтондоо Их Британи улсыг багтаажээ. Тэрээр 6-р сарын 11-нд Лондон хотод тоглолтоо хийх юм байна. Тэрээр өнгөрсөн жилийн 5-р сард Эл Дорадо цомгоо гаргасан ба 37 орны iTunes чартад нэгдүгээр байрт орсон юм.
