Аврагчид Австралийн Шинэ Өмнөд Вэльсэд дронийг туршиж байгаад усан дотор байгаа 2 хүнийг аварчээ. Дроны бичлэгт шар өнгөтэй хөвөгчийг усанд байгаа 2 хүнд зориулан усанд унагааж байгааг харуулжээ. Өсвөр насны 2 хүү эргээс 700 метрийн зайд байсан ба тус хөвөгчийн тусламжтай эрэг лүү буцаж сэлж чаджээ. Шинэ Өмнөд Вэльсийн удирдлагууд “Өмнө нь хэзээ ч хөвөгчтэй дрон хүмүүсийг аварч байгаагүй” гэжээ.
