Инстаграм Giphy-тэй хамтран ажиллахаар болсныг сторид хөдөлдөг зураг гарч эхэлснээр харж болно. Энэ нь хэрэглэгчдийг Giphy-гээс хөдөлдөг зураг хайн инстаграм сторид оруулж болдог болгожээ. Хамгийн анх 11-р сард үүнийг ажигласан ба үүнээс хойш Индонез, Филиппин, Бразил улсад туршжээ. Инстаграмын зүгээс “Бид үргэлж инстаграмыг сайжруулахын тулд туршиж байдаг” гэсэн байна.
