Италиас Apple, Samsung-ыг санаатай элгэдэл үүсгэх гэсэн хэрэгт сэжиглэн тус тусад нь шалгахаар болжээ. AGCM байгууллага алдартай ухаалаг утас үйлдвэрлэгч тус 2 компанийг software шинэчлэлтийг ашиглан хэрэглэгчдийг шинэ утас авхуулахын тулд албаар сүлжээг удаашруулж байсан гэж үзжээ. Apple, Samsung-ыг шинэчлэлт хийхээр хэрхэн нөлөөлөх, утсыг удаашруулж болох талаар хэрэглэгчдэд мэдээлээгүй зэрэг нь Италийн хэрэглэгчдийн эрхийн кодын хэд хэдэн дүрмийг зөрчиж буй хэрэг юм байна.
