Bitcoin-ы ханш 10000 доллараас бага болсон нь оргил үеийн ханшнаас 50 хувь буурсан дүн юм. Крипто мөнгө 11,348 доллараар эхэлсэн ч 9685 доллар болтлоо буурч одоогоор 9702 долларын ханштай байгаа юм байна. Биткойн 2017 онд өндөр үнэлгээтэй байсан ба 800 доллараас эхэлж байсан бол 12-р сарын 17-нд 19783 долларын ханштай болж байсан. Гэвч Өмнөд Солонгос зэрэг улсууд биткойныг хориглох арга хэмжээ авч магадгүй болоод байгаа юм.
