Бразилын томоохон хот Сао Паулод нийтийн тээврийн хэсгийн үнэ өссөнөөс болоод эсэргүүцэгчид үймээн гаргажээ. Дотоодын мэдээллээр Сао Паулогийн удирдлагууд автобус метрогийн тасалбарын үнийг 2,17 доллар болгосон шийдвэрийн дараа эсэргүүцэгчид банк руу дайран, автобусны замыг хаажээ. Эдийн засгийн ийм үед үнэ өсгөсөн нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэжээ.
