2018 оны Golden Globes-д алдартнуудын өмссөн даашинз, костюмыг дуудлага худалдаанд оруулан олсон ашгийг Time’s Up хөдөлгөөнд зориулахаар болжээ. Time's Up нь бэлгийн хүчирхийлэл дарамтын эсрэг хөдөлгөөн юм. Энэ жилийн шагнал гардуулах ёслолд алдартнууд жендерийн тэгш бус байдал, бэлгийн дарамт зэргийг эсэргүүцэн хар өнгөөр хувцасласан юм. Уг дуудлага худалдаа 1-р сарын 19-нд эхлэхээр болжээ.
