Жүжигчин Timothée Chalamet удахгүй гарах Woody Allen-ы киноны цалингаа хандивлана гэжээ. Учир нь тэрээр асуудалтай найруулагчтай хамтран ажиллаж буй орлогоо авмааргүй байна гэсэн байна.
1993 онд Woody Allen-ыг 7 настай өргөмөл охин Dylan Farrow бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн хэрэг гарчээ. Тэрээр үүнийг үгүйсгэсэн ба хэрэг тэр үед хаагдаж байжээ. Dylan Farrow 2014 онд захиа бичсэнээр энэ хэргийн талаар хүмүүс олж мэджээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Mira Sorvino, Greta Gerwig нар түүнтэй хамтран ажилласандаа харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.