АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Брак Обомагийн эхнэр Мишээл Обама 1964 оны энэ өдөр мэндэлжээ. Өдгөө 54 настай АНУ-ын анхны өнгөт арьс тэргүүн хатагтай маань Харвардын их сургуулийн хуулийн чиглэлээр төгссөн.
Чикаго хотын хуулийн фирмд ажиллаж байхдаа нөхөртэйгээ буюу Брак Обоматай танилцаж байжээ. Тэд өдгөө хоёр охинтой юм.
Мөн Мишээл нь хүүхдийн хэт таргалалтын эсрэг хөдөлгөөнд санаачлага гаргасан, Ахмад дайчдад туслах, олон нийтийн эрх ашгийн төлөө хүчтэй нөлөө үзүүлэх санаачилга гаргасан нэгэн юм.