Инээдмийн жүжигчин Жим Кэрри өнөөдөр 56 нас хүрч байна. Тэрээр 1980-аад оноос эхлэн урлагт хөл тавьсан бөгөөд 1994 онд хийгдсэн Маск кино Камерон Диаз, Жим хоёрыг алдар хүндэд хүргэж чадсан. Мөн түүнийг Дамб ба Дамбер, Трүмэний шоу, Худалч, Бүхнийг чадагч Брюс, Зул сарыг хулгайлагч Гринч гэх мэт маш олон арван шилдэг бүтээлүүдээр мэдэх билээ.
