"Apple" компанид дахин төхөөрөмжөө санаатаагаар удаашруулсан гэх зарга ирэв

"Apple" компанид дахин төхөөрөмжөө санаатаагаар удаашруулсан гэх зарга ирэв


7 жил

   Өмнөд Солонгосын 370 мянган иргэн хамтын гомдлоо "Apple" компанийн хаягаар гаргасан байна. Хуучин  "iPhone" төхөөрөмжийн ажиллагааг санаатайгаар удаашруулж байсных нь төлөө солонгосчууд тус компанитай зарга үүсгэлээ гэж "Patently Apple" мэдээлэв.

370 мянган хүн буюу тус улсын 138 хүний нэг нь Сөүлийн төв районы шүүхэд хандсан байна. “Өмнөд Солонгосын хуулийн компани” энэ үйл ажиллагааг зохион байгуулсан ажээ. Өмгөөлөгч нар нь "Apple" компаниас "iPhone"-ы үйлдэл удааширч хэрэглэхэд төвөгтэй болж чирэгдэл учруулсан гэж гомдол гаргаж буй хүн бүрт 2,2 сая воныг олгуулахаар хөөцөлдөх гэнэ.

Өмнөд Солонгосын хуулиар бол "iPhone"-ы үйлдлийг удаашруулахдаа  хэрэглэгч нарт заавал мэдээлсэн байх ёстой ажээ. Хэрэв шүүх иргэдийн гомдлыг зөв гэж үзвэл "Apple" наад зах нь 740 сая доллар гаргах хэрэгтэй болно.

Мөн өнгөрсөн оны сүүлчээр хуучин "iPhone" төхөөрөмжийн процессоруудын ажиллагааг санаатайгаар удаашруулж байсан нь тодорхой болсон юм. "Apple" үүнийгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан билээ. Нэгдүгээр сарын 9-нд тус компанитай францчууд бас зарга үүсгэжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү