Францын компани Enhancia MIDI бөгжин дээр жил гаруй ажиллаж байгаа ба 3-р сард гаргахаар болжээ. Үүнийг долоовор хуруун дээр зүүгээд тусгай хөдөлгөөнөөр вибрато зэрэг хөгжмийн эффектийг төгөлдөр хуур тоглонгоо гаргах боломжтой. Энэ нь 3 хөдөлгөөнөөс 3 өөр эффект гаргах чадвартай. Хөнгөн зөөлөн пластик материалаар хийсэн ба компьютертэй холбогдох юм байна.
