Монголын шигшээ багийн дэлхийн чансаа ахилаа

Монголын шигшээ багийн дэлхийн чансаа ахилаа


7 жил

   Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын үндэсний шигшээ баг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ шигшээ багуудын чансааны 187-р байрт бичигдэж эхэллээ.

Үндэсний шигшээ баг энэ онд олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд оролцоогүй ч дэлхийн чансааны 135-д бичигдэж буй Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн юм. Хэдийгээр тэнцээ, хожил авч чадаагүй ч ОУХБХ-ны шигшээ багуудын өдрүүдээр /FIFA days/ тоглолт хийснээр дэлхийн чансаа ахиулах боломж бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор шигшээ багийн чансааг ахиулах албан ёсны тоглолтууд оролцох үндэсний шигшээ багийн 2018 оны төлөвлөгөө гараад байгаа.

2015 онд дэлхийн чансааны 205-д бичигдэж байсан манай шигшээ 2 жилийн дотор чансаагаа 187 хүртэл ахиуллаа. Шигшээ багийн чансаа ахисны дараа үндэсний шигшээ багийн ахлагч Д.Төрбат “Бид энэ эрчээрээ тоглосоор байвал тун удахгүй 150-иас доош чансаанд хүрч чадна” гэв.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо шигшээ багийнхаа амжилтад анхаарч 2017 оны 3-р сард үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар "UEFA Pro" зэрэглэлтэй Хан Майкл Вайссыг томилсоны эхний жилийн үр дүн дэлхийн чансааг 12 байр урагшлуулсан явдал байлаа. Майкл Вайсс дасгалжуулагчтай үндэсний шигшээ багийн бүх тоглогчид, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагчдад баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ МХБХ-ны бодлогыг дэмжиж ажилласан “Эрчим”, “Улаабаатар сити”, “Атлетик 220” “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар”, “Хоромхон” клубүүдүүд талархал илэрхийлье. Талын хөх чононуудын хийморь сүлд үргэлж өөдөө байх болтугай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү