АНУ-ын Анахейм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ болж, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртсэн билээ.
М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх насанд хүрэгчдийн дэлхийн анхны медальтан боллоо. Тэгвэл шинэ дэлхийн медальтан маань фэйсбүүк хуудсаар дамжуулан Монголын ард түмэндээ баярласанаа илэрхийлж, ирэх жил дэлхийн аварга болохоо амласан юм.