Испанийн хөлбөмбөгийн “Реал” Мадрид багийн дасгалжуулагч Зинедин Кидан багаа орхисон тохиолдолд Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв халааг нь авна гэсэн мэдээлэл “Don Balon” сонинд гарчээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол, багийн удирдлагууд энэ улирлын тааруу амжилтдаа сэтгэл ихэд зовниж байгаа юм байна. Гэсэн ч Ерөнхийлөгч Флорентино Перес одоо болтол Зинедин Зиднд итгэж байгаа учраас л франц эр одоо болтол ерөнхий дасгалжуулагчийнхаа албан хэвээрээ байгаа ажээ. Гэхдээ хамгийн сүүлийн үед авсан мэдээллээр, Ф.Перес багийн бусад удирдлагуудын үгийг авч, Йоахим Лёвтой холбогдсон гэнэ.
З.Зидан нь 2016 онд “Реал”-ыг дасгалжуулснаасаа хойш Тспанийн АШТ, Испанийн “Супер цом”, клубуудын ДАШТ-д түрүүлж, “Аваргуудын лиг”-ийн цомын хоёр жил дараалан өргөсөн юм. гэвч энэ улирлыг маш муу эхлүүлж, одоогоор ИСпанийн АШТ-ий гуравдугаар байрт, тэргүүлэгч “Барселона”-гаас 10 оноо дутуу явж байгаа юм.