Харумафүжи Сүмогийн холбоонд байцаалт өгчээ

Харумафүжи Сүмогийн холбоонд байцаалт өгчээ


7 жил

   Танхайн хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Японы мэргэжлийн сүмогийн холбооны хямралын удирдлагын зөвлөлд очиж мэдүүлэг өгчээ. Тэрээр өөрөөсөө доогуур чансаатай бөхтэй маргалдаж, улмаар биед нь халдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.  

Токиогийн Рёгоку Кокугикан ордонд болсон энэ удаагийн уулзалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхийг хоригложээ.

Мэргэжлийн сүмогийн холбооны онц байдлын зөвлөл энэ сарын 26-нд өндөрлөх сүмо бөхийн Кюүшюү башегийн дараа Харүмафүжигийн асуудлыг хэлэлцэж шийтгэл онооно гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан билээ. Их аварга хүн мэргэжлийн сүмогийн холбооны эрсдлийн удирдлагын зөвлөлд мэдүүлэг өгч байсан тохиолдол урьд өмнө гарч байгаагүй аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү