Москва хотноо 2017 оны 10 сарын 14 нд Дэлхийн залуучууд оюутны 19 дүгээр их наадам нээгдэж байгаатай холбогдуулан олон орны залуучууд оролцсон кранавал жагсаал боллоо. Наадмын нээлт 10 сарын 15 нд Сочи хотноо эхэлж 22-ныг хүртэл тус хотод төрөл бүрийн үйл ажиллагаа явагдна. Наадам "За мир и дружбу" уриан дор явагдаж байна. Монголоос 67 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус наадамд оролцож байна.
