НАТАЛЬЯ ВОРОБЬЕВАГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД 18 ТАМИРЧИН ЗОДОГЛОНО

НАТАЛЬЯ ВОРОБЬЕВАГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД 18 ТАМИРЧИН ЗОДОГЛОНО


7 жил

     Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2001-2003), залуучуудын (1998-2000) эмэгтэйчүүдийн ОУТ ирэх амралтын өдрүүдэд (X.14-15) Эрхүү хотод болно.

Дөрөв дэх удаагийн тэмцээнд манай улсаас өсвөр үеийн охидын 40 кг-ын жинд Б.Дэлгэрмаа, 43 кг-д Д.Уянга, 46 кг-д Г.Саруулбуян, Б.Энхзул, 49 кг-д Т.Баярмаа, 56 кг-д Б.Мишээл, 65 кг-д Д.Дэлгэрцэцэг, 69 кг Ц.Хулан, Д.Цогзолмаа, Т.Мянганбаяр, залуучуудын 44 кг-д Б.Болорчимэг, Б.Мөнхтуул, 48 кг-д Б.Бямбацэрэн, 55 кг-д Б.Энхцэцэг, Н.Анударь, 59 кг-д Б.Энхтүвшин, 70 кг-д Х.Хулан, Ө.Одбаг нарын 18 тамирчин оролцохоор болжээ. Монголын багийн ахлагчаар П.Чулуунбаатар, даасгалжуулагчаар Э.Батмөнх, Ц.Ганзориг нар ажиллана.

Өнгөрсөн жил тус тэмцээнээс Н.Анударь алт, Б.Энхцэцэг, Б.Энхзул, Д.Отгонжаргал нар мөнгөн медаль авч байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү