Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх арваннгэдүгээр сарын 18-нд АНУ-ын Лас Вегас хотноо ээлжит тулаанаа хийхээр товложээ.
Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд мэргэжлийн боксын рингэн дээр анх удаагаа гарч өнөөдрийг хүртэл найман тулаанд орохдоо 8/0 гэсэн амжилттай яваа тамирчин юм. Эдгээр тулаанаа бүгдийг нь хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж дуусгасан. Хамгийн сүүлд Филиппиний боксчин Жон Геминотой тулалдаж ялснаас хойш даруй 8 сар болжээ. Энэ хугацаанд нам жим байсан тэрээр ирэх сард тулалдахаар болсон байна.