Өөртөө туслах бүлгийнхэн спортын бага наадамд амжилттай оролцлоо

Өөртөө туслах бүлгийнхэн спортын бага наадамд амжилттай оролцлоо


7 жил

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн  Өдрийн эмчилгээний "Өөртөө туслах бүлэг”-ийн 40 гаруй гишүүд 2017 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Мааньт дахь албадан эмчилгээний газарт зохиогдсон спортын бага наадамд хамт олноороо амжилттай оролцож Теннисний төрөлд алт, Дартсын төрөлд хүрэл медаль мөн шилдэг хөгжөөн дэмжигч багаар шалгарлаа. 

Энэхүү үйл ажиллагаа нь архинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчийн эмчилгээний хугацааг уртасгах, идэвхи санаачилгыг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.



Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний Өөртөө туслах бүлэг нь 2017 онд Хөвсгөл, Завхан, Төв аймгуудад сургалт зохион байгуулж өөртөө туслах бүлгүүдийг үүсгэн байгуулсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү