Монгол Якутын бөхчүүд нөхөрсөг барилдаан хийнэ

Монгол Якутын бөхчүүд нөхөрсөг барилдаан хийнэ


7 жил

    Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-д оролцохоор ОХУ-ын Сахад очоод байгаа билээ. Манай тамирчид үүнээс өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 22-нд буюу өнөөдөр бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү халз барилдаанд манай улсаас 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Нямбаяр, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ.

Харин эзэн орноос Иван Дмитриев, Егор Старостин дасгалжуулагчтай 57 кг-д Николай Охлопков, 61 кг-д Егор Пономарев, Ньургун Александров (нөөц), 65 кг-д Иван Ефремов, Константин Власов (нөөц), 70 кг-д Виктор Степанов, 74 кг-д Дьулустаан Сивцев, 86 кг-д Максим Толмачев, 97 кг-д Никита Валеев, 125 кг-д Ион Болтунов нар барилдах юм.

Халз барилдааныг Якутын Биеийн тамир, спортын нэрт зүтгэлтэн, багш, сурган хүмүүжүүлэгч Константин Постниковын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү