“Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажиллав

“Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажиллав


7 жил

Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” Олимпийн багийн ахлагч  Б.Баттүшиг Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий Сайд асан Ёширо Моритой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон спортын салбарт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр ноён Ёширо Мори монгол бөхчүүд японы сумо бөхөд өндөр амжилт гаргаж ирсэн, жудо бөхөд дэлхийд цахиур хагалж байгаа зэргээр монголын тамирчдын тэвчээр хатуужил, идэвхи чармайлтыг онцлоод. цаашдаа 2020 оны олимпоос карате, таеквондогийн төрлөөр амжилт үзүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр тал Монголын Пара олимпийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг Японы талтай хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.



Мөн өдөр ”Токио 2020” олимп, пара олимп хариуцсан сайд Шүничи Сүзүкитэй уулзаж, олимпийн шигшээ багийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү