“Дэлхийн аваргуудын цом” тэмцээн үргэлжилж байна

“Дэлхийн аваргуудын цом” тэмцээн үргэлжилж байна


7 жил

Европ тивийн шилдэг багуудын нэг Францын шигшээ баг энэ өдөр ОУВХ-ны “Дэлхийн аваргуудын цом” тэмцээнийг зохион байгуулагч орон Японы шигшээ багтай 2 дахь тоглолтоо хийлээ. Энэ өдөр Францын шигшээ баг өрсөлдөгчөө 3 үеийн тоглолтод 3:0-ийн харьцаатай төвөггүйхэн хожжээ. Францын багаас Тревер Клевенот, Барталеми Чинэнеизе нар 14 оноо авсан бол Степен Бойер, Тибоу Россар нар 13 оноо авч багаараа жигд сайн тоглолтыг үзүүлжээ.

Харин Японы багаас Декита Такаши 14 оноо авсан байна. Францын багийн хувьд ингэснээр сүүлийн 11 тоглолтынхоо 10-д нь хожсон амжилттай болж байна. “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний эхний 2 тойргийн тоглолтын дараах байдлаар Францын баг 1 хожиж, 1 хожигдоод байна. Тэд дараагийн тоглолтоо АНУ-ын багтай хийнэ. Тэгвэл Японы баг Италийн шигшээ багтай тоглоно. 

“Дэлхийн аваргуудын цом” тэмцээний эхний 2 тойргийн тоглолт Нагояа хотноо болсон бол үлдсэн 3 тойргийн тоглолт Осака хотноо болно. Ингэснээр 5 тойргийн дараах нийлбэр дүнгээр энэ жилийн “Дэлхийн аваргуудын цом”-ын эзэн баг тодрох юм. Энэ сарын 12-ны өдөр эхэлсэн энэ тэмцээний медалийн эзэд ирэх даваа гарагт тодорно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү