Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нь монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэглэгээг зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ховор авьяаслаг уран бүтээлч юм. Авьяаслаг ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндрөөр үнэлдэг юм билээ. "Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" зэрэг киноны хөгжмөөрөө ч тэр хэдийнээ олонд танигдсан нэгэн.
Түний хань хөгжмийн зохиолч, соёл судлаач Д. Ганпүрэв юм. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.