"Ашгабат-2017" Азийн 5 дахь удаагийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монгол улсын баг тамирчдыг МҮОХ, БСШУСЯ, ЗГХА БТСГ-ын удирдлагууд үдэн гаргаж өглөө. Энэ удаагийн наадамд манай улсаас спортын 12 төрлөөр давхардсан тоогоор нийт 80 гаруй тамирчин оролцох билээ. Монголын багийн тугчаар жюүжицүгийн ОУХМ Б.Ариунцог сонгогдлоо.
"Ашгабат-2017" 5 дахь удаагийн Азийн Танхимын болон Тулааны спортын наадам эхлэхэд 5 хоног үлдлээ!
4-н жилийн өмнө болсон "Инчён-2013" 4 дэх удаагийн наадамд манай Монгол улсын баг тамирчид нийт 54 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байжээ.