Хелан Марулис өвгөдийнхөө нутгаар зочиллоо


7 жил

     АНУ-ын чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн аварга Хелен Марулис өнгөрсөн сард Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д таван барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж тасархай түрүүлсэн билээ. Өдгөө 26 настай тэрбээр Грекийн нийслэл Афинд болж байгаа өсвөр үеийн ДАШТ-д хүндэт зочноор оролцож байна.

Түүний хувьд чөлөөт бөхийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдад итгэл найдвар, урам зориг өгөх үүднээс тэмцээний зохион байгуулагчдын урилгыг уриалгахан хүлээн авсан гэнэ. Тэгээд ч Грек улс Марулисийн хоёр дахь эх орон гэхэд хилсдэхгүй. Учир нь түүний өвөг эцэг, эмэг эх хоёр нь 1960-аад онд Грекийн Каламос арлаас АНУ-д цагаачилж ирсэн аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү