МОНГОЛЫН ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ХОВОРДСОН АМЬТАД: Хоёр нутагтан

МОНГОЛЫН ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ХОВОРДСОН АМЬТАД: Хоёр нутагтан

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

    Энэ ангид хамрагдах амьтад нь хуурай газар болон усанд амьдрах зохилдолтой болсон анхдагч хуурай газрын амьтад юм. Учир нь тэд уушиг болон биеийн гадаргуугаар агаар амьсгалан амьдарч чаддаг болсонтой холбоотой.

Манай оронд сүүлтэй сүүлгүй гэсэн хоёр багийн 10 зүйл хоёр нутагтан амьтан тархсан. Сүүлтэй хоёр нутагтнаас шивэр гүлмэр, сүүлгүй хоёр нутагтнаас бах мэлхий болоод модний хэмээх гурван овогт хамаарах төлөөлөгчид тохиолддог. Эдгээрээс шивэр гүлмэр, ногоон бах, модны мэлхий, дорнодын мэлхий гэсэн зүйлүүд Монгол улсын улаан номонд оржээ.  Хэдийгээр хоёр нутагтны ихэнх нь түрс гарган үржих боловч тэдгээрийн дотор амьд зулзага төрүүлэгчид ч байдаг. Зарим хоёр нутагтны түрсээс шууд бие гүйцсэн амьтантайгаа адил жижиг амьтан гардаг буюу дүрс хувьралгүй хөгжих байдал илэрдэг.

Шивэр гүлмэр

Salamandrella keyserlingii: Ховор зүйл. Бие сүүлний хамтаар 8-9 см урт. Хоёр хажуугаараа 13-15 босоо төвгөртэй, мөчид 4 хумстай, бүлтгэр нүдтэй, боровтор хар хүрэн нуруутай, хэвэл хоолой цайвардуу.

Уулын тайга, ойт хээрийн бүслүүрийн гол мөрөн, нуур, цөөрмийн намгархаг газар амьдардаг. Хэнтийн нуруу, Туул гол, Орхон Сэлэнгийн дагуу, Дархадын хотгор, тэсийн голын ай савд байдаг. Эмэгчин гүлмэрийн түрсний хос уут бүрээс 60-298 түрс гарсан байна. Түрс шахах ба түрсний голчийн хэмжээ ойролцоогоор 3-5мм байдаг.

Модний мэлхий

Hyla japonica: Ховор зүйл. Бие 42,3мм урт. Хөлийн хурууны үзүүрт хөхлөгтэй, их бие шар ногоон, хэвэл цайвар зүстэй.

 

Сэлэнгэ, Шаамар, Их, Бага Бүүрэг толгой, Ерөө, Хараа голоор байршина. Нуга намархаг газар амьдардаг. Бусад хоёр нутагтнаас харьцангуй хожуу түрсээ шахдаг. Их бүүргийн орчмоос барьсан эмэгчний өндөгний хоолойгоос тус бүр –мм голчтой 700-7600 өндөг гарсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нямсүрэн [64.119.16.xxx] 4 жил
Үнэхээр гоё тайлбар байлаа энийг бичсэнд маш их баярлалаа таньд
Зочин [202.55.188.xxx] 5 жил
2 нутагтны ангилал зүй бичиу өгөөрөй баярлалаа
ганаа [103.26.194.xxx] 5 жил
2нутагтан амьтдынхаа нэрийг дэлгэрэнгүй бичиж өгөөч
ганаа [103.26.194.xxx] 5 жил
заза ойлголилоо