Дэлхийн оюутны спортын Зуны 29 дүгээр “Универсиад” наадамд медальт байранд шалгарвал 10-130 сая төгрөгийн урамшуулал олгох болжээ. Алтан медаль 30 сая, мөнгө 15, хүрэл 10 саяын урамшууллын шагналтай.
Тайваны Тайпейд болох Универсиадад манай 53 тамирчин 19 төрөлд өрсөлдөнө. Нийт 160 улсын 12 мянга орчим тамирчид спортын 19 төрөлд өрсөлдөхөөр болжээ. Универсиадын тухай мэдээллийг Mongolian Student Sports Federation/Монголын оюутны спортын холбоо хуудас болон http://mssf.mn/ мэдээллийн сайтаар хүргэх юм байна.